Дон Нельсон NBA-ын түүхэн амжилтад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Дон Нельсон NBA-ын түүхэн амжилтад ойрхон байна

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Голден Стейт Варриорс” багийн ерөнхий дасгалжуулагч Дон Нельсон NBA-ын түүхэнд шинэ амжилт тогтооход тун ойрхон дөхөж очлоо. Түүний удирдаж буй “ГС Варриорс” 113:112 харьцаатай “Торонто Рэпторс”-ыг хожсоноор ноён Нельсон NBA-д хамгийн олон ялалт авсан дасгалжуулагчдын тэргүүн эгнээнд Ленни Уилкинсийн хамт бичигдэх болжээ. Тэрбээр өдгөө 1332 ялалт аваад байгаа ба мягмар гаригийн үдэш “Вашингтон Визардс”-ыг хожвол түүхэн амжилтыг шинэчлэх юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж