Шинэ төмөр замыг барьж эхэлнэ | News.MN

Шинэ төмөр замыг барьж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Шинэ төмөр замыг барьж эхэлнэ

Ч.ГАНБАТ: Энэ  оны хоёрдугаар хагасаас шинэ төмөр замыг барьж  эхэлнэ

“Тавантолгой-Сайншанд-Чойбалсан” чиглэлд баригдах эхний ээлжийн 1100 километр төмөр замын трасс батлагдсан. Энэ талаар Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөх, Хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн дарга Ч.Ганбаттай ярилцлаа.

-Эхний ээлжинд баригдах 1100 километр төмөр замын трасс бат­лагдлаа. Энэ талаар мэдээлэл өгөх­гүй юу?

-Засгийн газрын 283 дугаар тогтоо­лын дагуу  “Тавантолгой-Сайншанд-Чойбалсан” чиглэлд  шинээр баригдах төмөр замын трасс батлагдлаа. Энэхүү ажлыг Газрын харилцаа, барилга гео­дези, зураг зүйн газар  гүйцэтгэсэн.

-Судалгаа хийхдээ юуг илүүтэй анхаарсан бэ?

-Ерөнхий чигийг нь төрөөс гаргасан. Эрдэс баялаг болон хүнд даацын тээвэрлэлтийг агуулах ёстой хэмээн заасан учир аль болох мурийлт ба­гатай, шулуун төмөр зам барих тал дээр илүүтэй анхаарсан.
 
-Энэхүү трассыг төлөвлөхөд  цаг хугацааны хувьд хэр байв?

-2009 оноос эхлээд Монголын шинээр баригдах төмөр замын урьдчилсан техник болон эдийн засгийн тоо­цоон дээр гаргасан. Гадна, дотны байгууллагуудын гаргасан трассуудыг газар дээр нь очиж нэгтгэсэн. Ту­хайлбал, Солонгосчуудын гаргасан трасс хүртэл байсан. 

-Өнгөрсөн оны есдүгээр сард ши­нээр төмөр зам барихтай холбог­дуулан урьдчилсан зөвлөлдөх уул­зал­тыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан. Энэ үеэр гадны томоохон компаниудын төлөөлөл оролцсон. Тиймээс хөрөнгө оруу­лал­тын хувьд ямар нэгэн шийдэлд хүр­сэн үү?

-Энэхүү уулзалтад шинээр баригдах төмөр замын талаар сонирхсон талууд оролцсон. Тухайлбал, солонгосчууд ихээр сонирхож байсан. Түүнчлэн, манайд болон Солонгост болсон дээд хэмжээний уулзалтаар  сонирхож бай­­гаагаа илэрхийлсэн. Мөн Оросын төмөр замынхан  хүртэл тодорхой хэм­жээгээр сонирхож байсан. Уулзалтын гол зорилго нь Монгол Улс төмөр замтай боллоо гэхэд хэр их сонирхогч  байна вэ гэдгийг мэдэх байсан. Түүнч­лэн, аль болох төрөөс бага мөнгө зар­цуулахын зэрэгцээ төр, хувийн хувийн хэвшлийнхэн төмөр замын хөрөнгө оруулалтад  яаж оролцох талаар концессын хуулиар зааж өгсөн байгаа.

-Тэгэхээр одоогийн байдлаар хө­рөнгө оруулалт нь хараахан шийдэг­дээгүй юм байна  гэж ойлгож болох уу?

-Сонирхогч байгууллагууд байна. “Тавантолгойн” баруун хэсгийг олбор­лох, хамтарч хөрөнгө оруулалт хийх, боловсруулах үйлдвэр барих, эхний ээлжинд баригдах төмөр замыг барина гэсэн тендер байгаа байх гэж бодож байна. Тендерийн  шалгаруулалт нь болоогүй байгаа.

-Шинээр баригдах төмөр замыг “Монголын төмөр зам компани” гүйцэтгэхээр болсон гэсэн?

-Концессын хуульд зааснаар  шинээр баригдах төмөр замыг “Монголын төмөр зам компани”-д гүйцэтгэх эр­хийг  өгсөн.

-Эхний ээлжинд баригдах төмөр замыг хэдий хэр хугацаанд барьж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа вэ?

-Өнгөрөгч оноос эхлэх ёстой гэсэн даалгавар өгсөн. Гэхдээ тодорхой хэмжээний ажлууд 2010 онд хийгээд явсан байгаа. 2011 оны хоёрдугаар хагасаас барьж эхлэхээр зорьж бай­гаа. Мэдээж энэ нь хөрөнгө оруу­лалт болон техник технологийн үндэс­лэ­лээс хамаарч хоёр жилд барьж дуус­гана гэсэн зорилттой байна.

-Энэхүү төмөр замыг барихад хэч­нээн төгрөг хэрэгтэй вэ. Мэ­дээж эдийн засгийн урьчилсан тооцоо гарсан байх?

-Нэг километр замыг 2.5 сая ам.дол­лараар гэсэн урьдчилсан тооцоо гарсан байгаа. Тэгэхээр 1100 километр замаа 2.5 саядаа  үржүүлвэл ойролцоогоор 2.7-3 тэрбум ам.доллар шаардлагатай.

-Тэгэхээр төмөр замыг барих бо­ловсон хүчний хувьд?

-Урьдчилсан байдлаар Монголын үн­­дэс­ний компаниудыг түлхүү оруулж, 100, 100 километрээр бариу­лах сонир­хол байгаа. Ингэсээр цаг ху­га­цааны хувьд ч хугацаандаа амжих тоо­цоо гарсан.

-Үндэсний эдгээр компаниудыг нэрлэж болох уу?

-Нэрлэх боломжгүй. Мэдээж тодор­хой хэмжээний шалгуур байна байх.

Б.ПҮРЭВЖАВ

Зохиогчийн эрх:

"Монголын мэдээ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ard tumen 2011-01-10 175.103.248.83

ard tumen uneheer haranhui l bna bi uul ni nutgarhagiig haniad uvchin gej uzdeg hun gevch ulaan tsaim uursdiig ni ard tumnii deersmdsen munguur hudaldaj vaad bhad ulaan tsaim umuuruh ni dolooj bgaagiiin neg helber biz dee ene tavij bui tumur zamiin tuhaid Mongol ulsad maani ashig tus baga oros bolood hujaa-d l ashigtai iim tusul yum shuu deeee bi uuruu usa-d ajillaj amidardag usa-n technology companid sudalgaanii ajil hiideg bolohoor er ni uls damnasan tusul gej haanahiin zahialgaar herhen hiigddegiig muuhan gadarlana ter tusmaa manaikh shig dunguj hugjij bui oron-d bol asar ih hor hohiroltoi ediin zasgiig tuilduulah tusul bolohoor uneheer duugui baij chadsanguioilgoh neg ni oilgono biz dee sudlaachusa

Avatar

Зочин 2011-01-10 202.131.236.130

l***r TSARILSAN UMNUUDIIN BARISAN HOTIIN TUVIIN ZAM ZUUN AILIIN ZAMIIG HARDAA ODOO TER BAGSHIIN DEEDIIN UMNUH NYHEN GARTS BNA ZUN US GOOJIJ BAISAN IIM UM BARIDAG NOVSHNUUDAAR BITGII BARIU

Avatar

Зочин 2011-01-10 202.131.236.130

л******д олигтой ум барихгүй ээ Улаанбаатарийн замийг харалдаа ийм х***а нараар бариулы

Avatar

Зочин 2011-01-10 61.117.62.11

karmaanii hulgaich bgaad 17 chingeleg spirt zaa tegeed songogchdiig aimgaar ni hudaldaj avaad zogsohgui saidiin suudliig 400-500 sayar hudaldaj avsan jenco geh retsediv genotsid uilden etgeed tsahim oron zaig uuriin bolgoson oros maphiin zahialgar ene zam tavigdaj bgaa bas china -n tusgai albvadtai ch holbootoi yag odoogor bol ene zamiig ingej ih urtguur tavih yamar ch shaardlaga bhgui zaavl hujaa ruu hamag bdgaa uguh ch hereg bhgui Mongolchuud sertsgee oligarhiuudiig shoron ruu ni yavuulah tsag irjee
harts ard

Avatar

Зочин 2011-01-10 61.117.62.11

Nariin zam tavichval hyataduud boonooroo orood irne gesen ih sonin oilgohod mash hynd yum heleed baigaan yyniig yu gej oilgoh ve odoo zamyn yydeer orgon zamaar chini hujaanuud orj ireed mongolyg uusgah shahaj bshd naiz naraa zamyn urt orgondoo bishee yyniig yaagaad oilgohgyi bn orgon zamaar hyataduud orj irdegggyi gej hen ni sudalsan be odoo orgon zamaar l orj ireed bgaa biz dee ene ih sonin asuudal yadaj uls yndestnee bodoj bmaar yum

Avatar

ene 2011-01-10 61.117.62.11

huduu net tavigdsan bish dan bayanhongoriin nom unshdaggui hogiin luivarchin hulgaich jencogoo umuurugch baahan hulsnii garuud iiig ni doloogch bayanhongoriin baasnuud setgegdel bichsen baih yum bi tumur zam tavih buruu gej ogt yariaagui ee yaagaad iim undur uneer tegeed delhii niiteer hereglehee bolij bgaa urgun zamiig tegeed bur oros-n zahiaalgaar tavij bgaa yum bee gedgiig asuudal bolgon tavij bna naad udahgui shorond buusuu tuuh jenco nasaaraa ard tumnees hulgailsan munguur said hiihgui shuu neg l udur yum uurchlugdunu ter tsagt ene buh hohirol aldagdliig hen huleeh vee bid china ruu odoo ene tavigdah zamaas 2-3 dahin uneer 3 dagch oron ruu hurgeh bolomj belen bsaar bna

Avatar

Зочин 2011-01-10 220.101.173.186

sudlaach gej hujaagiin boos yu geed h*****d baina aaGants hujaa ruu zam barival hujaa nar nuurs avahgui gej gediij baigaad tuuhii ed shig unegui zoogood duusdag um bish uu hujaa g*** oo

Avatar

Зочин 2011-01-10 220.101.173.186

door bichsen unshigch hemeeh tovarish arhind mansuuraad um harahaa baigaa yu esvel baruun zuunee medehgui dunhuu amitan uu Tavantolgoi Sainshand Choibalsan gej omnogovios zuun hoish chigleld baidag um mahan tolgoi miniOilgohgui bol gazriin zurag uz

Avatar

Зочин 2011-01-10 220.101.173.186

turgen bari Hujaa nart deerelhuulehgui 3 dagch ornuudtai haritsah heregtei

Avatar

Unshigch 2011-01-10 202.170.94.82

Yagaad ehleed baruun tiishee temer zam barih geed baigaag ogt oilgohgui yum 1100km-n ulger baina

Avatar

sudlaach 2011-01-10 61.117.62.11

china ruu gargahad 2-3 dahin teevriin zardal hemneh bgaa yum getel jenco gegch karmaaniii hulgaich bgaad turiin hulgaich oligarhi gariin oros-s avsan hahuuliaar uuniig guitetgej bna ene ih ur-g tegeed hezee hen tuluh geed bn aa hoich uedee uludeeeh uu tiim uu uunii dor hayaj 10-30 ni avilgald yavna iim shudarga bus yum bhad yagaad hen ch unuudur duugarahgui bna a

Avatar

www.terguun.net 2011-01-10 202.131.227.186

Том єгзєгєєрєє алдартай хvvхнvvдийн нэг болох Kim Kardashian 1980 оны 10 сарын 21нд Лос Анжелес хотод тєрсєн Америкийн нэрт загвар ємсєгч жvжигчин Dancing with the StarsFamily Kardashyanov шоуны оролцогч нэгэн билээ Тэрээр найз залуутайгаа хамт байхдаа бичсэн хувийн нууц бичлэг нь яагаад ч юм бvv мэд олны хvртээл болж нэг хэсэг шуугиан тарисан билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж