Э.Гантулгын бие чилээрхжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Э.Гантулгын бие чилээрхжээ

Нэг хэсэг Монголын Чанву гэгдэж байсан хөтлөгч Э.Гантулга буюу Анууш олон улсын сэтгүүлч мэргэжлээр Энэтхэгт, Эдийн засаг менежментийн чиглэлээр Монголд сурсан бөгөөд хажуугаар нь жүжигчний ур чадварыг эзэмшсэн, давгүй дуулчихдаг гээд тал бүрийн авьяастай залуу. Тиймдээ ч ажлынхаа хажуугаар кинонд тоглох, рекламны зураг авалт гээд ажлын ачаалал их байгаа аж.

Тиймээс удахгүй эхлэх “Universe Best Songs-2011” наадмаас өмнө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сурагтай. Нэгэн хувийн эмнэлэгт биеэ тэнхрүүлж байгаа Анууш арав хоног эмчилгээ хийлгэх гэнэ.

М.Анир 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж