Лам нар мөнгөний хариулт өгч сурмаар юм

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Лам нар мөнгөний хариулт өгч сурмаар юм











Цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Шинэ
оны баярын шарталт, их х
өлийг давж амжаагүй байтал цагаан сар болох нь. 
Уур амьсал ч аль хэдийнэ орчихсон байна.
Өчигдөрхөн  телевизээр “Манай аав өндөр настан.
Тиймээс ууц авах хэрэгтэй байдаг. Гэтэл ууцны
үнэ арай их байна”
хэмээн нэг иргэн гомдоллож харагдсан.
Үүнээс харахад л хүмүүс шинэ жилээ угтав уу, үгүй юу л Цагаан сарын баяртаа санаа зовоод эхэлснийг илтгэнэ.

Цагаан сар хэдийгээр үндэсний баяр
боловч энэ  тийм ч их х
үсэн хүлээх зүйл биш
бололтой.

Нэг өдөр баярлахын төлөө чамбайлаад, чамбайлаад 500 мянгаас нэг сая төгрөг
зарцуулчихаж байгаа юм.

Тэгэхээр сард 100-300 мянган төгрөгийн
цалинтай х
үмүүс яаж ч дуртай байх билээ. Харин энэ баярыг хүүхдүүдээс илүү хүсэн хүлээдэг хүмүүс бол лам
нар юм. Сар шинийн
өдрүүдэд шашны дээд сургуульд сурдаг оюутан 100-500 мянган төгрөгийн
орлоготой байдаг гэж байгаа.  Лам нарын
зиндаа ахих тусам м
өнгийг “хүүлж” өгдөг гэсэн.

Үнэндээ бол лам нар хүнд буян хийх нэрээр бизнес хийдэг болсныг нэг илрэл энэ юм.  Тэгэхээр лам буянаа хийгээд бас дээр нь
бизнесийн ухаанд суралцдаг юм байлг
үй.  Нэг  л их буян хийсэн хүмүүс,  безнесмэнүүдийн    унадаг “Ланд” хөлөглөөд яваад
байхаар шударга биш л санагдаад байгаа юм. Саяхан х
өдөөнөөс ирсэн
ахынхаа хамт Гандан орлоо. Нэгэнт энэ х
үрснийх гэж бодоод гандангийн хашааны баруун талд орших “Үзмэрч лам”
гэсэн хаягтай
өрөөнд суух ламд гэрийнхээ “ноён нурууг” үзүүллээ. Тэр
лам ч
үнэхээр шуурхай үзэх юм. Арвын дотор гурван тоо хэлүүлж, эрхээ нэг
татаад л “Танай ноён нуруунд жаахан засал хэрэгтэй байна. Энэ заслыг хийлгээд з
үгээр ээ”
хэмээн цагаан ш
үхэрт гэх мэтийн хэдэн номын нэр бичиж өгөөд л “ok”. Төрийн албан
хаагчид ингэж шуурхай
үйлчилдэг бол манай улс мөн хурдан хөгжинө дөө.

Үзмэрч ламд  “ноён нуруу”-гаа үзүүлээд гарах
болтол
өнөөх чинь “юм харуулж үзүүлсний хөлс 2000 төгрөг ширээн дээр тавьчих” гэж байна. Тэгсэн  надад бутархай мөнгө байдаггүй. Тэгээд
5000 т
өгрөг ширээн дээр нь тавьчихлаа. Гэтэл нөгөө лам чинь мөнгөний хариулт
өгөх шинжгүй.  5000 төгрөг дээр
“горойгоод”  байгаа юм биш л дээ. Хамгийн
гол нь
өнөөх үзэмэрч лам 2000 төгрөг нэхсэн шигээ хариулт өгөөд сурчих хэрэгтэй байгаа юм. Буян хийлгэж байгаа хүн мөнгөний хариулт
нэхэх нь хаашаа юм.
Үүнийг далимдуулаад баяжиж, бизнес хийж байгаа лам нар л шударга биш
байгаа биз дээ. Хэрвээ
үнэ өртөгтэй болгох гэж байгаа бол нэг ном тэдэн төгрөг гэдгээ
тодорхой бичих хэрэгтэй.
Үгүй бол хүний сэтгэлээсээ өгснийг л аваад сууж байна биз дээ. Ном уншуулчихаад 500-хан төгрөг өгөх хүн байхгүй дээ. 

Д.СҮХБААТАР

Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж