
Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй хамтарч ажиллах гэрээг оны өмнөхөн баталсан бөгөөд гэрээний дагуу хийгдэх ажлууд эхлэх гэж буй. Үүний хүрээнд удирдлагын багт нэлээд халаа сэлгээ хийж магадгүй ба албан тушаалын энэ шуурганд өртөнө гэдгээ Р.Содхүү дарга урьдчилан мэдсэн бололтой. Түүний энэ таамаг оргүй ч зүйл биш байх. Учир нь Ерөнхий сайдаар тэргүүлсэн Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх ажлын хэсэг юуны түрүүнд тус байгууллагын менежментийг чадваржуулна гэж удаа дараа мэдэгдэж байсан. Одоо гэрээ байгуулсан болохоор захирал болон түүний багт халаа сэлгээ хийж магадгүй юм.
Б.СҮРЭН