Ардчилсан намын бүлгийн гишүүд лекц уншина

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлгийн гишүүд лекц уншина

Ардчилсан намаас орон нутаг дахь намын байгууллагуудын гишүүдийн боловсролыг дээшлүүлэх тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Удирдлагын академийн “Төрийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалт”-нд гишүүдээ сургахаар болсон.

Тус сургалтын эхний ээлж өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 1-ээс хичээлдээ ороод байгаа юм.

Харин тус хөтөлбөрийн дагуу мэргэжил дээшлүүлж буй суралцагчдад гурав дахь өдөр бүрийн үдээс хойш УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ээлжлэн уулзалт ярилцлага хийн, улстөрийн сэдвээр лекц тавьж байхаар болж.

АН болон Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй “Төрийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалт”-нд анхны 35 суралцагч болж шалгарсан орон нутгийн Ан-ын гишүүд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж намын гишүүдийнхээ итгэлийг дааж амжилттай сурна гэж амлаж байсан юм.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж