Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Иранд онгоц осолджээ

Ням гаригийн орой “IranAir” компанийн Тегранаас Орумиехийг чиглэсэн онгоц ослын буулт хийж байгаад унаж, 72 хүн амиа алдсан байна. Хөлгийн багийнхныг тооцвол “Boeing 727” загварын онгоцонд нийт 105 хүн байв. Аврах ажиллагаанд цаг уурын таагүй нөхцөл муугаар нөлөөлсөн тухай мэдээлж байна. Хөлгийн багийн 12 хүн бүгд амиа алдсан ба нийт 33 хүн гэмтсэн байна. Тэдний арав гаруйг яаралтай тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэсэн байна. Аз болоход онгоц дэлбэрээгүй байна.
Осол 19:45 цагт болсон байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж