Ажлын хэсгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгүүд хуралдана

Өнөөдөр Төрийн ордонд УИХ дахь байнгын хороодын ажлын хэсгүүд хуралдахтөлөвлөгөөтэй байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай, Төв банк Монгол банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд болох аж. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан болох аж. Үүний дараагаар Эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан зэрэг нийт зургаан ажлын хэсэг хуралдах тов гаргажээ.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж