Дахиад л шувуу бөөнөөрөө үхжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Дахиад л шувуу бөөнөөрөө үхжээ

Энэ удаа тайлбарлахад хэцүү үзэгдэл Канадад гарсан байна. Шинэ жилийн өмнө АНУ-ын АНУ-ын Арканзасын жижигхэн хот Биибт дөрвөн мянган хөөндэй үхсэн байлаа. Хожим бөөнөөр үхсэн шувууд Луизиана ба Кентукки мужид  олдож байлаа. Шинэ оны дараахан Шведэд алагтуу, Италид хүүрзгэнэ бөөнөөр үхсэн байв. Шувуу, загас бөөнөөр үхэж байгаад цаг уурын өөрчлөлт нөлөөтэй байж болох талтай гэж Лондоны Daily Mail сонин өөрийн таамаглалыг хийжээ.

Энэ гайхмаар үзэгдлийн ээлжит тохиол­дол энэ удаа Канадад гарсан тухай орон нутгийн Postmedia News агентлаг мэдээлсэн байв.

Хэдэн арван тагтаа Квевек мужийн Сент-Огюстен-де-Демор  хотын захад агаа­раас унан үхсэн байлаа. Үхсэн шувуудын тоо 80 хүрчээ.

 Одоо хэргийн талаар Канадын шувуу судлаач эрдэмтэд судалж байна. Шувуу нисэж яваад үхсэн тохиолдол энэ нутагт анх арванхоёрдугаар сарын дундуур гарсан тухай сая мэдээлэв. Тэр үеэр 25 тагтаа үхсэн байжээ.

Квебек мужийн Хүрээлэн буй орчныг хамгаалах яамны төлөөлөгч Николя Бежи, үхсэн жигүүртний үлдэгдэлд хийсэн лабораторийн шинжилгээ тодорхой үр дүн өгсөн гэж мэдэгдсэн байна.

“Ер бусын үзэгдэл гарлаа. Бид анхааралтайгаар хандаж байгаа. Гэсэн ч үүнд түгших зүйлгүй “ хэмээн тэр хэлэхдээ энэ удаагийн үзэгдлийг дэлхийн бусад орнуудад гарсан тохиолдлуудтай холбосонгүй.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж