Хятад тав дахь үеийн сөнөөгч бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Хятад тав дахь үеийн сөнөөгч бүтээж байна

Интернэтэд Оросын тавь дахь үеийн сөнөөгч онгоц Т-50-д занал учруулах Хятадын  сөнөөгч онгоцны  таавар болж байгаа зураг тавигдсан байв

Хятад “стелс” гэх үл үзэгдэх онгоцны технологийг ашигласан тав дахь үеийн сөнөөгч онгоцны загварыг бүтээсэн, өнөөдөр ч гэсэн агаарт хөөрөхөд бэлэн гэсэн мэдээлэл гарчээ.

Хятад улс орныхоо олон нийтийн хэвлэл мэдээлэлд хатуу хяналттайг тооцлоо гэхэд Хятадын зарим сайтуудад тэр онгоцны зураг тавигдсан нь сонирхол татаж байна. Үл үзэгдэгч онгоцны анхны зураг өнгөрсөн сарын сүүлчээр интернэтэд гарч ирсэн. Уг зургууд хаанаас гарсан аль зэрэг үнэний хувьтай нь одоо ч таавар хэвээр байгаа юм. Хятадын Батлан хамгаалах яам уг дуулиантай зургуудад тайлбар хийсэнгүй.

Олон нийтийн хэвлэл мэдээлэлд Хятад хатуу хяналттай байдаг учраас эдгээр зургуудыг сүлжээнд санаатайгаар байрлуулсан гэхээр байгааг шинжээчид хэлж байна. Америкийн нөлөө бүхий хэвлэл The Wall Street Journal сонины асуусан шинжээчид уг зургийг үнэн бодит харагдаж байна гэсэн байв. Зарим шинж тэмдэг нь “хятад стелс” туршилтын нислэгт бэлэн болсон гэхээр байна гэж тэд хэлжээ. Гэтэл Америкийн цэргийнхэн энд туршилтын загвар байгаа гээд Хятад бүрэн дүүрэн “стелстэй” бол­тол удаан хугацаа хэрэгтэй гэв.

Хятадын шинэ сөнөөгч онгоцны гэрэл зураг нь тус улс Номхон далайн баруун хэсэгт төсөөлөгдсөнөөс өмнө цэргийн хүчээр давамгайлах болно гэсэн түгшүүр төрүүлж байна. БНХАУ-ын өндөр технологийн зэвсэглэл нь Тайванийн орчим хүчээ үзүүлэх АНУ-ын Нисэх хүчин, Тэнгисийн цэргийн флотод томоохон саад учруулах болно.

“Гэрэл зурагт туршилтын J-20  сөнөөгч онгоцны загварын нисэх буудлын хөөрөх талбайд туршилт хийж байгаа эгшинг харуулжээ. Энэ гэрэл зураг интернэтэд тавигдан Хятадын сөнөөгч онгоц дүгнэж байснаас өмнө ниснэ гэсэн сонирхлыг өдөөж байна” хэмээн сонин өгүүлсэн байлаа. Уг зургийг телевизийн дурангаар Ченду хотын нисэх онгоц бүтээх институтын ойролцоо авсан байж магадгүй.

Зургийг авсан хүн тод болон, хаанаас гарсан интернэтэд тавьсан шалтгаан зэрэг нь таавар хэвээр байна. Уг зураг Барак Обама Ху Жиньтао нар хоёр талын зөрөлдөөнийг арилгахаар саммит хийхийн өмнө гарч ирлээ гэдгийг The Guardian InoPressa онцолсон байв.

Энэ үеэр Цэргийн мэдээний шинжилгээний Гонконг хотноо байдаг Kanwa төвийн ерөнхий редактор Андрей Чан Оросын ИТАР-ТАСС гентлагт мэдээлэхдээ Хятад бие даан тавь дахь үеийн сөнөөгч J-20 – “Зянь-20” онгоцыг бүтээгээд туршиж эхлэх гэж байна гэж хэлжээ.

Сычуань мужийн  Чэнду  хотноо уг онгоцны газар дээрх туршилт хийгдсэн ба туршилтын  хөөрөлт “цаг агаарын нөхцөлөөс болон тун удахгүй болно” гэсэн мэдээлэл Чанд байгаа ажээ.

Онгоцны зохион бүтээлт, маневрын талаар “маш их сэтгэгдэл төрүүлмээр” гэж Чан онцлоод Хятадын онгоц бүтээгчид богино хугацаанд том дэвшилт хийлээ гэсэн байв. Сөнөөгч онгоцонд Хятадын үйлдвэрийн WS-10 (“Тайхан”) хөдөлгүүрийн шинэчилсэн хувилбарыг байрлуулжээ.

Шинжээчийн хэлснээр тав дахь үеийн онгоцны яриа явагдаж байгаа ч хятад онгоц нь “Оросын Т-50 ба Америкийн F-22 онгоцны стандартаас арай дор” байгаа гэнэ.  J-20 онгоцны сул талыг нь хөдөлгүүрийн хүчин чадал болон дуунаас хурдан нисэж чадахгүй байгаа, онгоцны радарын систем ба “стелс” технологи төгс бус  зэргийг шинжээч хэлжээ.  Чанрын үнэлгээгээр энэ загвар нь дөрөв дэх үе+ ангилалд багтах бөгөөд хожим түүгээр дамжуулан хөдөлгүүр, тоног төхөөрөмжийг сайжруулснаар тав дахь үеийн онгоц бүтээж болох аж.

Шинэ сөнөөгч онгоц нь олон улсын зах зээл дээр Орос бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжтой. Учир нь түүний үнэ хямд байх юм гэж тэр үзэв. Оросын онгоцонд “Хятадын талаас өрсөлдөөний аюул” гарч байгааг зөвхөн Хятадад ч яриагүй. Хятад сүүлийн хэдэн арван жилд Оросын цэргийн технологийг эзэмшиж чадаад одоо экспортоо идэвхжүүлэн ОХУ-ын хөгжиж буй орнуудын дунд эзэлж байгаа байр суурийг унаган дэлхийн халуун цэгүүдэд хүчний харьцааг өөрчлөх занал үүсгэж байна хэмээн сарын өмнө The Wall Street Journal сонин Хятадын технологийн бодлогод дүн шинжилгээ хийхдээ бичсэн байлаа.

“Эриний дэвшил нь” Чухай дахь арваннэгдүгээр сарын Airshow China үзэсгэлэн дээр харагдсан гэж WSJ онцолсон юм. Өмнө нь тэнд Оросын “Русские витязи” нислэгийн групп гялалзан тодорч, Орос олон тэрбумын гэрээ байгуулж байв. Харин сүүлчийн үзэсгэлэн дээр оросуудын ганц  ч жинхэнэ онгоц байсангүй, хуванцар загварууд харагдсан ба Хятадын цэргийн техник (“бараг тэр чигтээ Оросын ноу-хау-гаар үндэслэгдсэн”) дэлгэрэнгүй үзүүлсэн юм. Үзэсгэлэнгийн одоор орос гаралтай одоо Хятад, Пакистанд үйлдвэрлэгддэг сөнөөгч онгоцнуудаар ниссэн Пакистаны Sherdils гэх нислэгийн групп тодорсон байлаа.

Хятад орос цэргийн онгоцнуудыг “клонидохоос” зовдоггүй. Тухайлбал Хятадын инженерүүд Оросын цуутай Су-27 онгоцыг J-11B болгосон байв. Тийм бүтээгдэхүүнээ Хятад экспортолж Оросын батлан хамгаалахын салбарын орлогоос хэлтэлж Москвагийн дургүйг хүргэж байна.

Одоо “Хятадын занал” хийлэл өнгөрсөн жилд туршилт нь эхэлсэн Оросын тав дахь үеийн сөнөөгч Т-50 (ПАК ФА) онгоцонд тулгарч байж магадгүй. Хэт орчин үеийн Оросын дайны машины анхны нислэг өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 29-нд, Комсомольске-на-Амур хот дахь “Сухой” холдингийн нисэх үйлдвэрийн нэгдэлд болсон юм.

АНУ-ын дараах зэвсэглэлдээ тав дахь үеийн сөнөөгч онгоцтой болохоор ОХУ төлөвлөөд байгаа юм. Америкчууд нэг бүр нь 140 саяас илүү үнэтэй F-22 Raptor онгоцыг ажиглаж байгаа. Гэхдээ АНУ-ын засаг захиргаа ба Сенат хэт үнэтэй, хэрэгцээ төдийлөн шаардлагагүй цэргийн төслүүдээс татгалзах ерөнхийлөгч Обамагийн саналыг хүлээн аваад F-22 онгоцны үйлдвэрлэлийг 2009 онд зогсоосон юм. Тэд үүгээр 1,75 тэрбум ам.доллар хэмнээд шинэ сөнөөгч-бөмбөгдөгч F-35 Lightning II онгоцны үйлдвэрлэлд шилжсэн байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж