Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 10

(1919 оны зун Версалд болсон олон улсын бага хурлын үеэр Францад алдартай болсон улс төрийн уриа. Бошууд гэж германчуудыг доош хийн нэрлэж байсан юм.)

Дэлхийн I дай­ны материалын болон ёс сур­та­хууны ха­риуц­лагыг нэгэн оронд то­хон Гер­­ма­ныг тон­он дорой­туулсан Версалийн эн­хийн гэрээ 1920 оны нэгдүгээр сарын 10-нд хүчин төгөлдөр болжээ.

Энхийн бага хурлын дөрвөлийн зөвлөл: Британийн ерөнхий сайд Ллойд Жорж, Италийн ерөнхий сайд – Витторио Орландо, Францын ерөнхий сайд Жорж Клемансо ба АНУ-ын ерөнхийлөгч Вудро Вильсон нар

Уг гэрээг Герман ба холбоотны орнууд Их Британи, Франц, Бельги, Итали, Япон баталсны дараа хүчин төгөлдөр болжээ. Харин АНУ-ын Конгресс түүнийг огт батлаагүй юм.

Баримт бичигт Антантын ялалтын төлөө их үүрэг гүйцэтгэсэн Оросын сонирхлыг хувьсгалаар дайнаас гарсан гээд авч үзээгүй байв. Иргэний дайн явагдаж байхад Америкийн дипломатууд цагаантнууд ба улаантнуудын аль алинтай нь ажиллаж байлаа. Деникины армийн шахалтад байсан большевикууд ямарч буулт хийхэд бэлэн байв. Америкийн ерөнхийлөгчийн төлөөлөгч У.Буллит Зөвлөлтийн гадаад хэргийн ардын комиссар Г.В. Чичеринтэй хэлэлцээр хийн иргэний дайнтай нутагт  В.И. Ленин, А.И. Деникин, А.В. Колчак ба бусад хүмүүсийн толгойлсон хэд хэдэн улс байгуулж, АНУ тэдний энх тайвны баталгаа нь болохоор тохироцсон байв.

Гэвч ерөнхийлөгч Вильсон энэ  гэрээн дээр ажиллаагүй юм. Хэрэв тэр үед Оросын нутагт улаан ба цагаан Оросын хоёр улс гарч ирсэн бол түүх өөрөөр явах ч байсан юм бил үү. АНУ-аас бусад их гүрнүүд дайнд туйлдсан байлаа. Яг тэр үеэр Америкийн ерөнхийлөгч ганцаараа бурхан байсан юм. Тэрээр шинэ улсыг гаргаж ирэн хуучныг нь устгаж байв. Хэрэв Вильсон Германы төлбөрийг бага хийсэн бол Гитлер гарч ирэхгүй байсан байх. Тэрээр Оросуудын улсуудыг Ижил мөрнөөр хиллүүлэн байгуулсан бол Сталин ч гарч ирээ бил үү.
Дэлхийн хувь заяа нэг хүний гарт удаагүй. Тэрээр хүчирхэгийн шалгалтыг даасангүй, алсын хараагүй, шунахай загнасан юм. Хэдэн жилийн дараа байдал АНУ-ын хяналтаас гарсан билээ.

Гай Юлий Цезарь Рубикон голыг гатлав
 
Гай Юлий Цезарь Рубикон голыг гаталж байгаа нь

МЭӨ 49 он: 2060 жилийн өм­нө байлдан дагуул­сан Галлийн нут­гаас буцах замдаа Юлий Цезарь Ромын хилийн Рубикон голд тулж ирлээ. Хуулийн дагуу тэрээр тэнд армиа тараах ёстой байжээ.  Рубикон голыг гаталснаар Цезарь санаатайгаар ухрах замаа хааж ганцаараа Ромыг захирахаар шийдсэн байв. Тэр цагаас хойш “Рубиконыг гатлах” гэсэн хэллэг нь “давахгүй гэсэн даваагаар давна” гэсэн утгыг илэрхийлдэг алдартай үг болсон юм. Энэ өдөр Цезарь 300 морин цэрэгтэй нэгэн легионы хат голыг гатлан Ромын зүг хөдлөн   иргэнийг дайныг өдөө­жээ. Тэрээр эсэргүүцэлгүйгээр Ром ба Италийг эзэлсэн байв. Сенатын тушаалаар Помпей яаралтай арми цуглуулж эхэлсэн юм. Цезарь түүнтэй дайтах хүсэлгүй  яриа хэлэлцээр хийх цаг авч байлаа. Хоёр талд дайн хийх хүсэлгүй нөлөө бүхий хүмүүс байсан юм. Гэсэн ч тулаан гарч Фарсала хотын дэргэд Цезарь Помпейн армийг бут ниргээд өөрийн засаглалыг Ромд тогтоож чадсан билээ.

Лондонд дэлхийн анхны метро нээгдэв
 
1863 он: Газар доорх замаар нүүрс түлэн уураар хөдөлдөг хөдөлгүүртэй галт тэрэг явж эхлэв. Энэ төслийн ерөнхий инженер Жон Фоулер (John Fowler англ.) ажлынхаа тө­лөө рыцарийн цол  ав­сан бай­лаа. Түүний ба­риул­сан метроны анх­ны шугам өнөөг хүр­тэл ажилладаг. Зуу гаруй жилийн өмнө метрополитен цахилгаан хөдөлгүүрт шилжсэн ч британичууд өөрийн газар доорх тээврээр өнөөг хүртэл “хоолой” (“The Tube” англ.) гэсэн нэрээр нь нэрлэсээр иржээ. Метроны анхны шугам нь Паддингтон (Бишопс Роуд) ба Фаррингдон Стрит хоёрыг холбосон ба урт нь зургаан км байв. Анхны өдөр метрог үзэх гэсэн хүмүүсийн тоо асар их байснаас “Кингс Кросс” гэх төв станцын тасалбарын касс өглөөний 11 цагт хаагдан зөвхөн гарх хаалга нь ажиллаж байжээ. Зүтгүүрийн хүчин чадал муу байснаас замыг туулахад галт тэрэг нь 33 минут зарцуулж байсан гэдэг. Өглөөний наймаас оройн зургаан цаг хүртэл 25 мянган зорчигчид метро үйлчилсэн байжээ. Энэ сургамжийг дэлхийд нээгдсэн дараагийн метронууд анхааралдаа авсан

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж