Ардчилсан нам тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэв

Ардчилсан нам 2010 оныг “Анхан шатаа сонсох жил” болгон зарласантай холбогдуулан анхан шатны намын байгууллагуудын гишүүдийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Удирдлагын академийн “Төрийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтанд гишүүдээ сургахаар болсон юм. Үүний дагуу 21 аймгийн 330 сумаас эхний арван аймгийн 100 хүн сонгогдсоноос өчигдөр эхний 35 хүний батламжийг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагаанд АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, П.Алтангэрэл, Я.Батсуурь, Д. Батбаяр нар оролцож суралцагчдад батламж гардуулсан. Харин АН-ын удирдлагууд суралцагчдад сургалтын дүн, ёс зүйн асуудлыг ч бас нэлээд чухалчилан тавихыг сануулж байсан юм. Удирдлагын академид суралцагчдын хувьд сургалтын төлбөр нэг сая төгрөг бөгөөд үүний тавин хувийг Ардчилсан намаас хариуцаж байгаа аж.

Тус сургалтын хөтөлбөрийг 2012 оны нэгдүгээр  сарын 1 хүртэл явуулж зургаан шатлалтай ангид 300 гаруй суралцагчийг хамруулахаар төлөвлөөд байгаа ажээ. Өнөөдөр нийт 38 суралцагчдад тус эрхийг гардуулах гэнэ. Эхний ээлжийн сургалтад тэнцсэн 35 суралцагч нь Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан,Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудаас ирсэн. Хоёрдугаар ээлжинд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгийн сумын намын гишүүд хамрагдах гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж