Жолооч нар жагсч байна

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Жолооч нар жагсч байна

Орхон аймгаас ирсэн “Арвин шар зам” хоршооны 30 гаруй жолооч  Барилгачдын талбай дээр жагсаал  хийж байна.  Тэд  2008 оны зургадугаар сараас эхлэн нийтийн тээвэрт явах тусгай зөвшөөрлийг олгож өгнө үү хэмээн Авто тээврийн газарт хүсэлтээ гаргасан боловч гурван жилийн хугацаанд авч чадаагүй  аж. Авто тээврийн удирдах газраас тусгай зөвшөөрлийг тендер зарлаж хуулийн дагуу олгоно гэсэн боловч Улаанбаатар хотын компанид тендерийг өгч, хууль зөрчсөн хэмээн  эсэргүүцэж байна.  Жолооч нар бүтэн гурван жил  тэднийг чирэгдүүлсэн Нийтийн тээврийн газрын дарга н.Батбаатар, хүний нөөцийн албаны дарга н.Баясгалан нарыг огцрохыг шаарджээ. Хэрэв тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол микроавтобусаа нэг нэгээр нь шатаахээ мэдэгдсэн байна.

С.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж