Кино театр үзэгчдээ татах арга сэджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Кино театр үзэгчдээ татах арга сэджээ

Ашиг орлогоороо байнга л тэргүүлж байдаг, 3D болон тусгай еффектийн гайхамшгийг харуулсан Холливуудын кинонууд ар араасаа гарч ирсээр байгаа ч кино театрууд хэтэрхий үнэтэй чихэр ундаа зардаг, үзэгчдийн суудал нь хуучирсан хэвээр байх нь олонтаа.
Америкад зарим кино театруудын сүлжээ улам бүр алдсаар байгаа  үзэгчдээ эргүүлэн авчирахын тулд кино үзэнгээ хоол захиалах боломж олгож байгаа гэнэ. Театрт тахианы махан саладтай ороомог, болон сам хорхой захиалах үзэгчдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Оройн хоолтой ийм театрууд маш үнэтэйгээс гадна тав тухтай байдаг аж.
Саяхныг хүртэл цөөн хэдэн суудалтай хувийн жижигхэн театрууд байсан газрууд ийм үйлчилгээ үзүүлэх болсон байна. Түүнээс гадна үзэгчдээ татах өөр нэг шинэ арга нь тасалбарыг  онлайнаар захиалах боломжтой болсон нь юм. “Ийм арга нь олон үзэгчдийг театрт авчирна гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа” гэж Walt Disney компанийн студийн захирал байсан одоо DreamWorks Animation-ы гүйцэтгэх захирал  Жеффри Катзенберг ярьж байна.
Харин зөвхөн аймшгийн киноны үеэр кино театрт хоол идэх хориотой аж. Учир нь аймшгийн кинонд үхэл, цус харуулсан үзэгдэл их байдаг тул үзэгчид таатай хүлээж авахгүй гэж үзэж байгаа юм. Кино театраас гараад л хооллочих газрууд хэдэн зуугаар байхад ийм үйлчилгээ ямар ч хэрэггүй гэж үзэх хүмүүс байгаа ч үдэш гэрээсээ гарч цагийг сайхан өнгөрүүлэхийг хүссэн хүний цагийг хэмнэнэ гэж театрын удирдлагууд тооцож байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж