
Холбогдох албаны хүмүүсийн мэдээллээр осолдсон онгоц цагийн хуваариасаа хоцорч хөөрсөн бөгөөд цаг уурын нөхцөл муугаас болж унахад хүрсэн гэжээ. Гэвч энэхүү онгоцны ашиглалтын хугацаа бараг дуусч байсан, засч сэлбэх ажил бага хийгдэж байсантай ослын шалтгааныг холбож тайлбарлаж болзошгүй байна. Хэдийгээр онгоц осолдох үедээ хэдэн хэсэг болж хуваагдсан ч, азаар ямар нэг дэлбэрэлт болоогүй байна. Сүүлийн жилүүдэд Ираны агаарын тээврийн салбарт хэд хэдэн осол гарч байсны дотор хамгийн сүүлд 2009 оны долдугаар сард 168 зорчигчтой онгоц Ираны хойд хэсэгт осолдсон юм.
Б. Энхцэцэг