
Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай холбогдох бусад хуулийн төслүүд,
Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдах аж.
Хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал орсон бөгөөд энэ асуудлаар бүлгийн байр суурийг гаргах бололтой.
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар бүлгийн санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсохоор болжээ.
Б.Манд