”True Grit” 15 саяыг олжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

”True Grit” 15 саяыг олжээ

Коены ах дүүсийн найруулсан Paramount Pictures-ын бүтээл болох "True Grit" кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд нээлтээ хийсэн ба өнгөрсөн долоо хоноги 15 саяын орлого олж, box office-ыг тэргүүлжээ. Гол дүрд нь нэрт жүжичин Jeff Bridges, Matt Damon нар тоглосон энэхүү гайхалтай кино нээлтээ хийснээсээ хойш нийтдээ 110 саяын орлого олоод байгаа юм.
Харин хоёрдугаар байрт Robert De Niro, Ben Stiller нарын гол дүрд тоглосон инээдмийн кино болох "Little Fockers" 13,8 саяын орлогоор жагсчээ. Universal-ын бүтээл болох энэхүү кинон нээлтээ хийснээс хойш хоёр долоо хоногийн турш box office-ыг тэргүүлсэн ба нийтдээ 124 сая ам.долларын орлого олоод байгаа юм.
Walt Disney-гийн гурван жилийн турш хийсэн шилдэг бүтээл болох "Tron: Legacy" өнгөрсөн долоо хоногт 9,8 саяыг олсон бол нээлтээ хийснээс хойш 147 саяыг олоод байна.
1. "True Grit," $15 сая
2. "Little Fockers," $13.8 сая
3. "Season of the Witch," $10.7 сая
4. "Tron: Legacy," $9.8 сая
5. "Black Swan," $8.4 сая
6. "Country Strong," $7.3 сая
7. "The Fighter," $7 сая
8. "The King"s Speech," $6.811 сая
9. "Yogi Bear," $6.81 сая
10. "Tangled," $5.2 сая

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж