Бэкхэм дөрөв дэх хүүхдээ хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Бэкхэм дөрөв дэх хүүхдээ хүлээж байна

Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бэкхэмийн эхнэр дөрөв дэх хүүхдээ төрүүлэх гэж байгаа тухай мэдээлэл гарч байна. Энэ  талаар алдарт хөлбөмбөгч маань өөрийн Facebook-т өчигдрөөс бичиж эхэлсэн гэнэ. Бэкхэм энэ талаар бичихдээ” Та бүхэнд хэлэх зарим нэг гайхалтай мэдээ бий” гээд “ Виктория бид хоёр энэ зун дөрөв дэх хүүхдээ мэндлэхийг нь хүлээж байна. Хөвгүүд маань шинээр мэндлэх эрэгтэй эсвэл охин дүүтэйгээ учрах болсноо мэдээд маш их баярласан” гэжээ. Алдарт хөлбөмбөгч Дэвид Бэкхэм болон доиогт Spice girls хамтлагийн “хээнцэр” дуучин Виктория нар 1999 онд гэрлэснээсээ хойш гурван ч хүүтэй болсон бөгөөд ууган хүү Бруклин нь 11 настай, Ромео 8 настай бол бага хүү Круз таван нас хүрчээ. Дашрамд дурдахад Дэвид Бекхэм английн шигшээд 115 тоглолт хийсэн бөгөөд 2000-2006 онуудад шигшээ багинйхаа ахлагчаар тоглож байв. 35 настай тэрээр Европын ногоон талбайд зээлээр тоглох гэрээ хийгдэж болзошгүй байгаагийн дээр өсгийдөө авсан гэмтэл нь дахин саад болохгүй бол шигшээдээ ч эргэн ирж болзошгүй байгаа аж. Харин Викториягийн хувьд хамтлагаасаа гарсны дараа хувцас загварын ертөнцөд өөрийн брэндийг гаргаж эхэлсэн байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж