
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Б.Саруулыг сонгодог урлагт тэр дундаа балетын урлагийн шүтэн бишрэгчид андахгүй. Түүнийг бид А.Аданы “Жизель” балетын Жизель, П.И.Чайковскийн “Нойрссон гүнж”-ийн Аврора гүнж, “Щелкунчик” бүжгэн жүжгийн Маша гүнж, “Хунт нуур”-ын хар, цагаан хунгийн дүрээр нь сайн мэднэ. Түүнийг онцлон “Театрт шинэ хур ирлээ” хэмээн сонин хэвлэлүүд дуу алдан бичиж байсан нь ч бий. Дуурийн театрын өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж буй авьяаслаг бүсгүйг үзэгчид хэдийнэ таньдаг болсон. Тэгвэл театрын шинэ хун өнгөрсөн бямба гаригт 22 нас хүрчээ. Тэрбээр 1989 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн байна. Сонирхуулахад, Б.Саруул өчигдөр анх удаа Ж.Чулууны “Уран хас” балетын Хандармаагийн дүрийг бүтээсэн юм.
М.Анир