2010 оны шилдэг нээлт бүтээл

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

2010 оны шилдэг нээлт бүтээл

Science сэтгүүл  эрдэмтдийн олон жилийн туршид бүтээсэн шинжлэх ухааны 10 нээлтийг жил бүр шалгаруулан оны Ten Top 10 бүтээлээр онцлон хэвлэн нийтэлдэг уламжлалтай. 2010 оны шинжлэх ухааны 10 шилдэг бүтээлийг  квантын анхны  машин тэргүүлсэн байна.
Энэ жилийн бүтээл болсон энэхүү машин нь механикийн уламжлалт хуулиудын зарчимд үл захирагдах, молекул буюу атомуудын үйл ажиллагааны хэв журмаар ажилладаг ажээ.
Жижигхэн боловч хүний нүдэнд үзэгдэхүйц энэхүү багаж нь шинжлэх ухааны салбарт хувьсгал авчирна гэж үзэж байгаа бөгөөд хүмүүс бид нар нэгэн агшинд хоёр өөр газарт зэрэг үзэгдэх чадвартай болох цаг үе ойртож байна гэж дүгнэцгээж байгаа юм байна.
Квантын машиныг АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд зохион бүтээсэн ба энэ тухай анхны мэдээг өнгөрөгч оны гуравдугаар сард Nature хэвлэн нийтэлжээ.
Калифорнийн их сургуулийн физикч эрдэмтэд Andrew Cleland, John Martins нар 30 микрометрийн хэмжээтэй квантын туршилтын жижиг металлын ялтсын тасархайг хөргөж, долгионы хөдөлгөөнд оруулахад хүний нүдэнд харагдахуйцаар чичрэн хөдөлж эхэлжээ.
Дараа нь металлын хэсгийг өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах сүлжээнд оруулан туршилтаа үргэлжүүлж, эрдэмтдийн олон жил хүсэн хүлээж байсан квантын байдалд оруулжээ. Металлын хэсэг квантын байдалд орсны дараа байнгын хөдөлгөөнтэй байх,тэгсэн мөртлөө огт хөдөлгөөнгүй зэрэг харагдах эсвэл чичирхийлэх буюу яг тэр агшинд тусдаа ямар ч хөдөлгөөнгүй харагдаж байсан байна.

Эх сурвалж: Science сэтгүүл
Бэлтгэсэн Д.Пунцаг   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж