Эминем кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Эминем кинонд тоглоно

Репийн хаан хэмээгддэг Эминем хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага авсны эцэст Recovery цомгоороо эргэн ирснээ тунхаглаж, хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн билээ. Өнгөрсөн жил тэрбээр энэхүү цомгоороо нэлээд хэдэн наадмаас шилдгийн шагналыг хүртэж, шилдэг реппер гэдгээ дахин баталсан юм.
Харин энэ оныг Эминем кино урлагт хүч сорин эхлэхээр болжээ. Дуучны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр 20th Century Fox-ын төсөл болох “Random Acts of Violence” нэртэй онц сонирхолтой, триллер кинонд тоглохоор болсон байна.
Одоогоор киноны баг бүрэн бүрдээгүй байгаа ба зураг авалтаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа аж.
Сонирхуулахад, Эминем 2002 онд “8 Mile” кинонд тоглож, тус киноны дуугаар Оскарын шагнал хүртэж байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж