Маяагийн он тооллын нууцыг тайлсан гэв.

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Маяагийн он тооллын нууцыг тайлсан гэв.

"Стратегийн
өмгөөлөл гүйцэтгэл" төрийн бус байгууллага дэлхийд алдаршсан Маяагийн
он тооллыг эртний Монгол он тоолол болохыг тайлсан хэмээн мэдэгдэж,
хэвлэлийн хурал хийв. Маяагийн он тоолол 2012 онд дуусдаг. Үүнийг зарим
хүн дэлхийн сүйрэхийг зөгнөсөн хэмээн үзэж ирсэн.

Тэгвэл дээрх
төрийн байгууллага Маяагийн он тооллын нууцыг тайлснаар 2012 онд дэлхий
мөстлөгийн үед орж бүх зүйлс устаж, цаггүй эрин үе эхлэхийг тогтоосон
гэнэ. Мөн ирэх онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод хүчтэй газар
хөдөлнө хэмээв. Дээрх мэдээллийг "Стратегийн өмгөөлөл гүйцэтгэл" ТББ,
Бөө судлалын академийн тэргүүн Ш.Эрдэнэчимэг хийсэн.Түүний хэлж буйгаар
Өмнөговьт унасан биет нь нарны идэвхжлээс болсон гэнэ. Тэрбээр
сэтгүүлчийн асуултад хариулт өгөх, зураг авахуулах зэргээс татгалзсан
юм.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж