
Түүнийг III хороолол дахь гэртээ найзынхаа хамт архидаж байгаад муудалцсаны улмаас биедээ 16 удаа хутгалуулж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэлд Э.Амарбат “Огт тийм юм болоогүй. Би хэнд ч хутгалуулаагүй” гэсэн товчхон хариулт өгч байна. Тэрбээр одоохондоо ээлжийн амралтаа авсан байгаа аж. Э.Амарбат АТГ-ын дарга Ч.Сангарагчааг өөрийг нь тагнаж чагнасан хэмээн гомдол гаргаж байсан юм. Тэрбээр хэлтсийн даргаас албан тушаал буурч, өдгөө жирийн мөрдөн байцаагчийн албанд шилжин ажиллаж байгаа юм.
Л.ХАЛИУ