Нефтийн үнэ буурч, доллар өслөө

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ буурч, доллар өслөө

Баасан гаригт газрын тосны үнэ ам.доллар чангарсанаас болж буурсан байна. Нефтийн хамгийн том хэрэглэгч АНУ-д ажилгүйдлийн төвшин буурч, тооцоолж байснаас илүү олон ажлын байр шинээр үүссэн нь ам.долларын ханшийг өсгөсөн юм.
“Canadian Natural Resources” компанийн Алберта дахь цооногт гал гарснаас болж Брент нефтийн үнэ унаад байсан дээр ам.долларын өсөлт мөн нөлөөлж, хөрөнгө оруулагчид АНУ-ын WTI-ыг илүү сонирхох болсон байна. Нью Йоркийн бирж дээр нэг баррель WTI 35 центээр өсч, 88,03 ам.доллар болжээ. Харин Лондонд Брент нефть 1,19 ам.доллараар хямдарч, баррель нь 93,33 ам.доллар байв.
АНУ-ын Засгийн газрын мэдээлснээр арванхоёрдугаар сард ажилгүйдлийн төвшин 0,4 хувиар буурч, 9,4 хувь болсон тухай зарласан байна. Энэ нь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд харагдаагүй бага хэмжээ юм. Ямартай ч Брент болон  WTI нефтийн үнийн зөрүү 5,30 ам.доллар байна. Энэ хэмжээ пүрэв гаригт 6,56 ам.доллар болсон нь 2010 оны гуравдугаар сарын 3-наас хойшхи хамгийн өндөр хэмжээ болжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж