Морфинаас хүчтэй өвчин намдаагч бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Морфинаас хүчтэй өвчин намдаагч бүтээж байна

Испанийн Шинжлэх ухаан судлалын дээд Зөвлөлийн  шинжилгээний багийнхан 40 жилийн шинжилгээ судалгааны үр дүнд морфинаас хүчтэй өвчин намдаагч бий болгосон нь өвчтөний биед учруулах сөрөг үр дүн нь ч гэсэн бага ажээ.
Өнөө  хүртэл олон жилийн турш архаг өвчнөөр шаналж яваа хүмүүс өвчний зовиураа дарахын тулд морфин байнга хэрэглэдэг боловч сөрөг үр дагавар бий болгодог нь тогтоогдоод байгаа билээ.
Энэхүү шинэ төрлийн морфиныг хулгана дээр туршиж, мэдээ алдуулах, өвчин намдаах чадвар нь “зуу дахин удаан үргэлжилдэг болохыг” судлан тогтоогоод байгаа юм байна.
Эрдэмтэдийн судалгааны үр дүнд энэхүү шинэ төрлийн өвчин намдаагч нь цусны даралт болон зүрх судсанд нөлөө үзүүлдэггүй нь тогтоогджээ. Мөн архаг өвдөлтийг найдвартай, баттай  намжаах чадвартай байгаа нь олон жилийн турш морфин хэрэглэж буй хүмүүсийн хувьд ч сэтгэл тайвшруулах нэгэн зүйл болж байгаа аж.

Эх сурвалж: Journal of Medicinal Chemistry
Бэлтгэсэн Д.Пунцаг    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж