
Энэ жилийн бүтээл болсон энэхүү машин нь механикийн уламжлалт хуулиудын зарчимд үл захирагдах, молекул буюу атомуудын үйл ажиллагааны хэв журмаар ажилладаг ажээ.
Жижигхэн боловч хүний нүдэнд үзэгдэхүйц энэхүү багаж нь шинжлэх ухааны салбарт хувьсгал авчирна гэж үзэж байгаа бөгөөд хүмүүс бид нар нэгэн агшинд хоёр өөр газарт зэрэг үзэгдэх чадвартай болох цаг үе ойртож байна гэж дүгнэцгээж байгаа юм байна.
Квантын машиныг АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд зохион бүтээсэн ба энэ тухай анхны мэдээг өнгөрөгч оны гуравдугаар сард Nature хэвлэн нийтэлжээ.
Калифорнийн их сургуулийн физикч эрдэмтэд Andrew Cleland, John Martins нар 30 микрометрийн хэмжээтэй квантын туршилтын жижиг металлын ялтсын тасархайг хөргөж, долгионы хөдөлгөөнд оруулахад хүний нүдэнд харагдахуйцаар чичрэн хөдөлж эхэлжээ.
Дараа нь металлын хэсгийг өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах сүлжээнд оруулан туршилтаа үргэлжүүлж, эрдэмтдийн олон жил хүсэн хүлээж байсан квантын байдалд оруулжээ. Металлын хэсэг квантын байдалд орсны дараа байнгын хөдөлгөөнтэй байх,тэгсэн мөртлөө огт хөдөлгөөнгүй зэрэг харагдах эсвэл чичирхийлэх буюу яг тэр агшинд тусдаа ямар ч хөдөлгөөнгүй харагдаж байсан байна.
Эх сурвалж: Science сэтгүүл
Бэлтгэсэн Д.Пунцаг