
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 28-33 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Халх голын сав газраар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 градус, Яармаг- Сонгины орчмоор 29-31 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.