Цэцэрлэгийн бяцхан жаалууд
“Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана” гэж дуулалдан, гөр өргөн ёсолно. Өнгөрсөн шинэ жилийн баяраар хамгийн эрэлт хэрэгцээтэй бэлэгний нэг нь “Сүлдийн АКА” хэмээх буу байв. “Тусгай салаа” хэмээх олон ангит кино багачуудыг барби хүүхэлдэй, эрээн бөмбөгнөөс татгалзуулан Хурцын салааны дайчид болон, цэрэг эрсийн дүр бүтээн тоглох сонирхолтой болгожээ. Үүгээр нэгэн хэсэгтээ мартагдах шахаад байсан цэрэг эх оронч үзлийг хүүхэд, үүхэдгүй сэргээн сануулж, уриалан дуудсан нь энэ киноны гол зорилго хийгээд амжилт нь байсан гэдгийг илэрхийлэх гэсэн хэрэг. Магадгүй энэ киног гарахаас өмнө олон ангит киногоор цэргийн алба, зэвсэгт хүчний ажиллагаа сурталчилна гэх юм бол социализмын үеэ санагалзсан бүтэлгүй хэрэг гэж даажигнах ч байсан биз. Хий уриа лоозонгоор дүүрсэн ур муутайхан реалист бүтээлүүдийг бид мэдэх болохоор. Харин зорилгоо ардаа нуусан “Тусгай салаа” үзэгчдийг энгийн жирийн байдлаараа татсаны дараа л эрхэм зорилгыг нь гэнэт санагалзахад хүргэв. Дээр дурдсан хүүхдийн тоглоом төдийгүй цэрэг, армид хандах хүмүүсийн сэтгэгдэл ч өөрчлөгдөв. Үүнийг цэрэгт явах гэсэн залуусын тоо нэмэгдсэн гэсэн албан тоо ч батална. Цэргийн алба хаасан залуус төрийн албанд ажиллах боломжтой гэдгийг ч ердөө л Түвшингийн дүрээс шууд л ойлгон цэрэгт татагдаж байгаа дээд боловсролтой залуус олширсон гэж байгаа юм. Энэ мэтчилэнгээр зорилго үүргээ биелүүлж, үзэгчдийг байлдан дагуулсан “Тусгай салаа” үргэлжлэх болов уу гэсэн хүлээлт байгаа. Кино зохиолч А.Амарсайхан энэ асуултад яг таг хариулт өгөөгүй ч киногоо үргэлжлүүлэхэд болохгүй зүйл үгүй гэж байсан. Батлан хамгаалах яамны зүгээс ч амжилттай болсон энэ киногоо үргэлжлүүлэх талаар ярилцаж хэлэлцэж байгаа гэсэн. Одоо байгаа мэдээллээр бол киног 60 бус 30 ангитай байхаар төлөвлөж байгаа бололтой. Тэгэхээр удахгүй “Тусгай салаа” үргэлжилж, Дэндэв гэрээт цэргийн албанд “улаан туг”-аа урсгасаар давхиж явж магадгүй нь ээ.