“Лемонс”-ын шинэ клип мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

“Лемонс”-ын шинэ клип мэндэлжээ

“Лемонс” хамтлаг анх байгуулагдахдаа  урын сандаа “Хайртай”, “Шөнө дунд цас орж байна” гэсэн хоёр дуутай байсан гэдэг. Тус хамтлагийн “Red”, “Залуу Лениний ойролцоо гурван давхарт” хэмээх хоёр цомогт нь багтсан нэгэн хит дуу нь байдаг. Тэр бол “Шөнө дунд цас орж байна” дуу юм. Харин тус дуу саяхан клиптэй болжээ. "Шөнө дунд цас орж байна" дууны шүлгийг яруу найрагч Х.Өлзийтөгсөөс аван өөрсдөө аяыг нь хийж байжээ. Тус дууг  “Suspense Transmission picturez”-д дүрсжүүлжээ. Ингээд “Шөнө дунд цас орж байна” дууны үгийг клиптэй нь хүргэлээ. Энд дарж үзнэ үү

Шөнө дунд цас орж байна

Хав хар тэнгэрээс цагаахан одод дусална
Харанхуйд хэн нэгэн нь уйлж байна
Энэ ямар сэвсгэр зөөлөн
Энэ яасан сэрүүн аниргүй
aaa…..a…a…aaaa…….

Гэрэлтдэг нимгэн шөнийн өмсгөлтэй
Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна
Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг
Шөнө дунд цас орж байна
aaa…..a…a…aaaa…….

Хэмгүй сайхан юм ертөнц даяар бударч
Хэн нэгэн нь аяархан санаа алдаж байна
Яагаад ч юм гуниг
Харанхуйн цасны гэгээнд
Яг над шиг нэгэн унтаж чадахгүй зогсож байна
aaa…..a…a…aaaa…….

Энэ ямар сэвсгэр зөөлөн
Энэ яасан сэрүүн аниргүй
aaa…..a…a…aaaa…….

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж