Кэйт хуримын ёслолд хар даашинзтай очив

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Кэйт хуримын ёслолд хар даашинзтай очив

Английн Хунтайж Уильям болон түүний ирээдүйн эхнэр Кэйт нар Хойд Йоркшаирийн Эльдбороуд Харри Обри-Флэтчэр болон Луиз Стортон нарын хуриманд арванхоёрдугаар сарын 8-нд оролцжээ. Их Британи даяар Кэйт Мидлтоныг найзынхаа хуриман дээр цагаан өнгийн, дэрвэгэр, урт хормойтой даашинз өмсөх болов уу гэж хүлээж байсан ч, эсрэгээрээ тэрбээр хар өнгийн богино даашинз өмсч очжээ. Өдгөө 28 настай Уильям ноён Обри Флэтчэрийн хамгийн эртний анд бөгөөд Этонд байхдаа нэг ширээний сурагчид байжээ.
Хуримын ёслолд тус тусдаа ирцгээсэн Уильям, Кэйт нарыг харахыг хүссэн Английн ард иргэд болон зурагчид хуримын ёслол болсон Эльдобороуд олноороо цугларчээ. Харин Уильям хүрэлцэн ирсэн олон түмэнтэй мэндчилэх үеэрээ “Энэ чинь миний хурим биш шүү дээ!” хэмээн хошигносон байна. Хунтайж Уильям, Кэйт нарын хурим ирэх дөрөвдүгээр сарын 29-нд болох ажээ. Угсаа залгамжлах хунтайжийн хуримын товыг саяхан Сэинт Жэймсийн ордноос зарласан бөгөөд хуримын ёслол Кантербуригийн Бишопын хуримласан Уэстьминстрийн Эббид болох ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж