
Малчдын хувьд өнгөрсөн 80 гаруй хоног жинхэнэ хар өдрүүд байлаа. Мал өвчилчихвий гэсэн айдас тэднийг эзэмдэж, өвчин туссан мал бүрийг нь устгана. Өсөхөөс нь аваад өдийг хүртэл хайрлаж адуулж ирсэн буянт сүргээ нүдэн дээрээ хядуулах нь тэвчихэд хэцүү зүйлийн нэг байсан нь тодорхой. Гэвч энэ айхтар өвчнөөс түргэн салах арга энэ болохоор яалтай ч билээ. Сүхбаатар аймгийн өнгөрсөн наймдугаар сарын 28-нд анхны дуудлага ирснээс хойш өдгөө 17228 мал өвчилж, зуун хувь устгалд оруулжээ. Өвчнөөс салах гол найдвар болох вакцин зургаан удаагийн хуваарилалтаар аймгийн нийт малыг хамруулсан байна. Үүний үр дүнд шүлхий өвчнийг дарж авсан гэж хэлж болно. Түүнээс ч эрт хязгаарлах боломж байсан гэнэ. Учир нь өвчин илэрч, хүрээгээ тэлснээс хойш бараг сар гаруйн дараа буюу аравдугаар сарын 1-нээс эхлэн вакцин орон нутагт идэвхтэй хүргүүлж эхэлсэн байна. Вакцинжуулалтыг идэвхжүүлснээс хойш даруй сар гаруй хугацаанд шүлхийн голомтыг таслан зогсоосон гэж тооцож үзвэл дээрх байдал хэний хариуцлагагүй байдал гэж үзэх вэ.
Мэдээж эрх мэдэлтэй дарга нар, орон нутгийн удирдлагууд, хэдэн малчдад хариуцлага тохоод өнгөрөх биз. Өнөөдрийн байдлаар малчдын нөхөн олговроос гадна хөл хорио, вакцинжуулалтанд ажилласан хүмүүст одоог хүртэл цалин хөлс, томилолтын зардлыг олгоогүй байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар аймгийн хувьд үйл ажиллагааны зардал болох 250 сая төгрөг, Дорнод аймагт 100 гаруй сая төгрөг одоог хүртэл олгогдоогүй байна. Намрын гурван сар орон гэрээ умартан байж зүтгэсэн ч алган дээрээ нэг ч төгрөг аваагүй байгаа хүмүүсийн хувьд гомдолтой байх нь аргагүй. Энэ байдлыг удирдлагууд нь өнгөрсөн оны төсөв хөрөнгө хүрээгүй болохоор 2011 оны төсөвт суулгасан байгаа гэсэн “гоё” үгээр хуураад байгаа гэнэ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Дорнод аймгийн Чойбалсан суманд шүлхий өвчний халдвар илрэхэд орон нутгийн малын эмч нарыг голомтын бүсэд ажиллах талаар хүсэлт хүргүүлэхэд өнгөрсөн онд хорио цээрийн үед ажилласан цалин хөлс, унаа тээврийн зардлыг олгоогүй болохоор дахин ажиллах бодолгүй байгаа гэдгээ хэвлэл мэдээллээр илэрхийлж байсан удаатай. Энэ талаар орон нутгийн удирдлагаас тодруулахад “Тухайн цаг үед ажилласан хүмүүсийн зардлыг хойшлуулсан тал бий. Дөрөвдүгээр сард олгох байсан ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард олгож, барагдуулсан” гэх хариултыг өглөө. Халдварт өвчний голомтын бүсэд ажиллах нь иргэн хүний үүрэг хэдий ч төрөөс төсөвлөх хөрөнгөө цаг хугацаанд олгохгүй атлаа хариуцлага тооцох асуудлыг энэ тэргүүнд тавьдагаа өөрсдөөсөө эхэлбэл дээрсэн. Иймэрхүү байдлаар ажиллавал цаашид онц байдлын үед ажиллах хүсэлтийг иргэд таатай хүлээж авахгүй нь ойлгомжтой гэдгийг дээрх байдал харуулж байна.
Д.Долгор
www.terguun.net 2011-01-10 202.131.227.186
Том єгзєгєєрєє алдартай хvvхнvvдийн нэг болох Kim Kardashian нь 1980 оны 10 сарын 21нд Лос Анжелес хотод тєрсєн Америкийн нэрт загвар ємсєгч жvжигчин Dancing with the StarsFamily Kardashyanov шоуны оролцогч нэгэн билээ Тэрээр найз залуутайгаа хамт байхдаа бичсэн хувийн нууц бичлэг нь яагаад ч юм бvv мэд олны хvртээл болж нэг хэсэг шуугиан тарисан билээ
Шоогоо 2011-01-10 202.179.10.54
Төв аймгийн шүлхийн бүсэд ажилласан Онцгүй байдлын ажилчид бас томилолтын нэмэгдэлээ аваагүй байгаа Тэр мөнгөө бүтэн авах найдвар тун бага
Зочин 2011-01-10 219.45.210.75
tiim shuu ovchin garahad yag golomtod n noir hoolgui daarch horj ajillaad tsalin mongo avahgui baina gej yu baihav dee darga nariig tegj noir hoolgui 1 tsag ajillahiig harah yum san shulhii garah burd udirdah ajiltnii zohion baiguulalt buruugaas bolj 1 mergejilten zaaval uhdeg bolood baina ajillasan dor n tsalin holsiig n ogood hool undaar taslalgui hangaad baival humuus yu gej durguitseh ve eh ornii toloo gedeg ugeer hool hiihgui shuu dee