-Эх орны хувь хишиг болгон түгээх 21 мянган төгрөгийг энэ сарын 20-ноос нааш олгох боломжгүй. Учир нь Сангийн яамны Төрийн сан нэгдүгээр сарын 15 гэхэд нээгддэг. Санхүүжтилтийг Төрийн сангаас арилжааны банкууд руу шилжүүлэхэд долоо хоног лав зарцуулдаг. Тиймээс нэгдүгээр сарын хувь хишгийг олгох ажил 20-ноос өмнө эхлэх ямар ч боломжгүй байгаа.
-Эх орны хувь хишгийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бөөнд нь өгч болно гэсэн заалтыг иргэд баяртай хүлээж авсан. Тэгэхээр жижиг бизнес эрхэлдэг айл өрхүүдийн хувьд ам бүлийнхээ тоогоор хувь хишгийн мөнгийг бөөнөөр нь авч ахуй амьдралдаа нэмэрлэж болно гэж ойлгож болох уу?
-Энэ бол буруу ойлголт байна. Тэр хувь хишгийг бөөнөөр нь авахын тулд доод тал нь 40 хүн нийлж, нэгдсэн байх ёстой юм. Учир нь бөөнөөр олгох мөнгөний доод хязгаар 10 сая төгрөг байна. Иргэд бөөнөөрөө нийлж техник тоног төхөөрөмж оруулж ирэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд түүнээс бага хэмжээний мөнгө үр дүнгээ өгөх нь юу л бол. Энэ үүднээс босгыг 10 сая төгрөг хэмээн тодотгосон гэлээ.
Д.Цээнэ