8.6 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж бэлэглэлээ | News.MN

8.6 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

8.6 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж бэлэглэлээ

“Mонголиан Стар Мелшерс” болон “Daimler”, CIM \ Center for International Migration and Development\ компаниуд ШУТИС-тай хамтран ажиллаж Инженер механикийн сургуулийн оюутнуудыг мэргэжлийн боловсон хүчин болж, дадлага хийх нөхцлөөр хангадаг.
Mercedes-Benz, Jeep Chrysler, Dodge-ийн албан ёсны дистрибьютор “Монголиан Стар Мелшерс” компани 2003 оноос эхлэн засварын газарт 20 оюутныг сурган, дадлагажуулж байгаа.  Өнөөдрийг хүртэл 190 оюутан автомашины тусгай сургалтад хамрагдан, 30 гаруй хувь нь Монголын автомашины салбарт ажилд орсон байна. Тэгвэл саяхан Mercedes-Benz, МСМ компани нь Инженер Механикийн сургуулийн сургалтад зориулан Mercedes-Benz-ийн хөдөлгүүр бэлэглэжээ. Энэхүү бензин болон дизель хөдөлгүүр нь Евро стандарт 3,4 буюу авто машины утааны хорт хаягдлын хянагчтай тул орчин үеийн автомашины нэгдсэн хөдөлгүүрийн технологийг хялбар таних боломжийг олгож байгаа юм. Мөн энэ хөдөлгүүрийн жин, түлшний зарцуулалт, хорт утаа ялгаруулалт зэрэг нь харьцангуй бага байдаг аж. Ийм хөдөлгүүртэй болсноор Инженер Механикийн сургуулийн сургалтын туршлага, арга барилыг сайжруулна гэж багш ажилчид нь их баяртай байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж