“Нэг зүрхний хайр” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

“Нэг зүрхний хайр” аян эхэллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь Пусан хотын Сөгү дүүрэгтэй хамтран ажилладаг бөгөөд энэ хүрээнд эмзэг бүлгийн иргэддээ туслах “Нэг зүрхний хайр” аяныг өрнүүлээд байна. Аяны хүрээнд амьдралын төлөө зүтгэж яваа амьдрал тааруу иргэддээ бага ч болов сэтгэлийн дэм өгөх үүднээс өвлийн хүйтэнд гал алдаж хүйтэн гэрт зутарч байсан Ц.Мэндсайханыд 60 шуудай нүүрсийг өгсөн юм. Тэрбээр эхнэр,  хүүхдийн хамт тус дүүргийн тавдугаар хороонд амьдардаг аж. Эхнэр нь группэд өөрөө харин шил,  лааз түүн түүгээрээ хоногийн хоолоо залгуулдаг байна.

Өөрт байгаа илүү зүйлээ дутуу нэгэндээ өгч,  сайхан санааны элчээ харамгүй өгөх төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудыг энэхүү аянд нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна. Аян нэг жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд долоо хоног бүр нэг өрхөд тусламж үзүүлэх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж