Үрэгдүүлсэн үнэмлэхийг 35 мянгаар авна

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Үрэгдүүлсэн үнэмлэхийг 35 мянгаар авна

Тэмдэгтийн хураамжийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлснээр зарим төрлийн үйлчилгээний үнэ хөлс нэмэгдээд байна. Тодруулбал, иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд шинээр авахад 35 мянган төгрөг төлөх болжээ. Харин насанд хүрээд иргэний үнэмлэх шинээр авах бол 13 мянган төгрөг, иргэний үнэмлэхээ 25, 45 насанд тус бүр солиход мөн 13 мянган төгрөгийг төлж, уг үйлчилгээг авна. Хэрвээ та иргэний үнэмлэхээ яаралтай гаргуулахаар шийдсэн бол энэ үнэ өмнөхөөсөө хоёр дахин өссөн тул 20 мянган төгрөг төлөх болж буй. Гадаад паспорт шинээр нэг жилийн хугацаатай авахад 22500 төгрөг төлөх бол, таван жилээр авахад 32500 төгрөг. Хүчинтэй байгаа гадаад паспортыг сунгуулахад 1 жил нь 4500, 2 жил 6500, 3 жил 8500, 4 жил 10500, 5 жил 12500 төгрөгийн үнэтэй байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж