Анхдугаар олимпиадын шилдгүүд тодорчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Анхдугаар олимпиадын шилдгүүд тодорчээ

Инженер, оюутнуудын дунд зохион байгуулсан зураг, төслийн автоматжуулсан систем /CAD/CAM/-ийн анхдугаар олимпиадын дүн өнөөдөр гарчээ. Төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбоо, ШУТИС хамтран зохиосон олимпиадад нийт 120 инженер, оюутан оролцсон байна.  Тодруулбал, инженерийн ангилалд 17 компанийн 37 инженер, техникийн ажилтан өрсөлдсөнөөс Б.Данаажав/”Эрдэнэт” үйлдвэр/, Г.Жасрай /Зураг төслийн хүрээлэн/, Ц.Чинзориг/УБТЗ/ нар эхний гурван байрт шалгарлаа. Харин оюутны ангилалд найман их, дээд сургуулийн 78 оюутан өрсөлдсөнөөс Б.Нямбаяр, Ц.Ариунболд /Үйлдвэрлэл технологи, дизайны сургууль/, Д.Эрдэнэбаяр /ОХУ-ын Братскийн техникийн их сургууль/ нар тэргүүлсэн юм. Багийн тэмцээнд Г.Жасрай ахлагчтай баг эхний байр эзэлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом гардлаа. Шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбооны дэд захирал, Монголын Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, МУИС-ийн ректор,Монголын CAD/CAM-ийн холбооны тэргүүн С.Төмөр-Очир, ОХУ-ын Иркутск хотын “Транс комплект” компанийн ерөнхий захирал О.В.Иванов тэргүүтэй хүмүүс оролцов.

Зураг төслийн автоматжуулсан систем нь орчин үеийн инженерүүдийн заавал эзэмшсэн байх ёстой сургалт аж. Манай улс энэ чиглэлээр анхдугаар олимпиадыг зохиосон нь шинжлэх ухаан, боловсролын түүхэнд шинэ хуудас нээсэн алхам хэмээн оролцогчид дүгнэж байлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж