“Алтан өд-2010”-ын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

“Алтан өд-2010”-ын шилдгүүд тодорлоо

Утга зохиолын оны шилдэг бүтээлийг шалгаруулах “Алтан өд-2010″ наадам өнөөдөр "Соёлын төв өргөө"-нөө болж, шилдгүүдээ шалгарууллаа. Тус наадмын эхний шатанд шалгарсан 31 уран бүтээлчийн бүтээл тунаж үлдсэнээс дараах бүтээлүүдийг шилдгээр тодруулжээ.

Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд:

Д.Цэнджав-Буурал эжийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ

Яруу найргийн төрөлд:

Д.Одгэрэл-Тэнгэрийн иргэний сурах бичиг

Шилдэг хүүхдийн зохиол төрөлд:

Ж.Цогтсугар-Алмаазан хүү-1,2,3 цуврал

Утга зохиолын орчуулгын төрөлд:

Ж.Нэргүй-Ромео, Жулетта тэргүүтэн тууриуд

Жүжиг, киноны зохиол төрөлд:
 
П.Батхуяг-Тайзгүй жүжиг

Томоохон хэмжээний хүүрнэл зохиолын төрөлд:

Г.Аюурзана-Бөөгийн домог

Утга зохиолын судлал шүүмжийн төрөлд:

Ч.Билигсайхан-Бичгийн мэргэдийн билгүүн товчоо бүтээлүүд тус тус шалгарч “Алтан өд”-ийн эзэд боллоо.

Мөн өнөөдөр Монголыг зохиолчдын эвлэлийн 82 жилийн ойн өдөр тохиож байгаа билээ. “Алтан өд” наадам 10 жилийн ойн баяр, зохиолчдын эвлэлийн 82 жилийн  ойгоо шилдэг уран зохиолчдын дуун цэнгүүнээр үргэлжилсэн юм. 

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж