Бээжинд өөрийн “Бурж Халифыг” босгоно

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Бээжинд өөрийн “Бурж Халифыг” босгоно

Шанхай хот. Фото: indiana.edu сайт

Бээжин хотод олон талын зориулттай өндөр цогцолбор барихаар төлөвлөж байна. Тэр нь гадаад төрхөөрөө Арабын эмиратын “Бурж Халифтай" төстэй байх ажээ. Орон нутгийн захиргаа ингэж мэдээлснийг AFP дамжуулжээ.

Цогцолборт долоон одтой буудал голлох бөгөөд тэр нь хотын төвөөс баруун тийш 30 км-ийн зайтай Мэньтоугоу дүүрэгт баригдах гэнэ. Байшингийн өндөр ба хэмжээний талаар мэдээлсэнгүй. Тэр нь дээшээ нарийссан хэлбэртэй байх аж.

Төслийг хэрэгжүүлэхэд 1,3 тэрбум ам.долларын зардал гаргах бөгөөд хөрөнгө оруулагч нар нь Саудын Арабынх ба барилгын ажлыг Хятадын компаниуд явуулах ажээ.

Өнгөрсөн жилийн сүүлчээр Ухань хотноо өнпрөөрөө дэлхийн гуравт орох цамхгийг (606 метр) Shanghai Greenland Group компани бариулан 4,5 тэрбумын хөрөнгө оруулалт хийх гэж байгааг Bloomberg агентлаг мэдээлсэн байлаа.

Хятадын хамгийн өндөр байшин нь одоо Шанхай хотын Дэлхийн худалдааны төв (552 метр) байгаа ба тэнд 632 метрийн Шанхайн цамхгийг бариулж байна.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж