Сербийн орнуудын өдөр

Хүчит Раудын дурсгалын өдөр
Жил бүрийн нэгдүгээр сарын 9-нд Скандинавын орнууд ба Исландад Хүчид Раудын (Raud the Strong) дурсгалыг дурсан тэмдэглэдэг.
Хүчит гэх Рауд нь Норвегийн ван Олафын (King Olaf) улс төрийн зорилгоор христийн шашинг хүчээр тулгасныг эсэргүүцсэн гэдгээрээ алдартай. Рауд нь газар тариалан эрхлэгч норвеги байсан ба Асатра гэх онгон шүтээний сүсэгтэн байжээ. Тэрээр өөрийн амьдралаа шашныхаа төлөө өгсөн юм. Олаф Трюгвасон ван түүний аманд гуурсаар хорт могой оруулан цаазалжээ. Энэ өдөр байгалийг шүтэгч шашныхан эвэр хундгаар дарс эсвэл бренди ууж Раудыг дурсдаг уламжлалтай.
Загасчид ба наймаачдын бурхны өдөр
Энэ өдөр Японы зарим том хотуудад аз жаргал, амжилтын долоон бурхны нэг Эбишюүд зориулагдсан гурав хоногийн баярын жагсаал явагддаг. Нарны бурхан Эбишюүг дэлхийд илгээн загасчин болгоод өөрөө хоолоо олж идэг гээд ирүүлсэн гэх. Тэгээд япончууд энэ бурхнаа загасчдыг ивээгч гэдэг аж. Тэр бурхныг гол төлөв баруун гартаа загасны уургатай, зүүн сугандаа загас хавчуулсан байгаагаар дүрслэдэг. Түүний нүүр цаг үргэлж баяр баясгалан, аз жаргалыг харуулж байх ёстой гэнэ.
Хамгийн том жагсаал наймаачдын гэх Осака ба Японы эртний нийслэл Киота, Кюсюү арлын гол хот Фукуокад болдог гэнэ.
Үйл явдал
XIII зууны сапотеки үндэстний эрдэнэсийн сан олджээ
1932 он: Мексикийн өмнөд нутгийн Монте-Альбаны балгаснаас сапатекиүндэстний XIII зууны эрднэсийн санг олжээ.

Монте-Альбан бол археологийн нэртэй дархан газар ба тэнд Колумбийн өмнөх Америкийн томоохон хотын нэг 200 жилийн турш оршин тогтнож байжээ. Уг хотын нэрийг энд үлдээгүй бөгөөд өнөөгийн Монте-Альбан нь ойт толгойн нэр ба шигүү ой хотыг олон зууны турш хүнээс нжжу иржээ. Түүнийг анх Мексикийн археологч Альфонсо Касо 1931 онд нээсэн байв. Тэнд амьдарч байсан хүмүүс маш эртний онцгой хөгжилтэй сроёл иргэншилд байсан аж. Ид цэцэглэлтийнхээ үед тэнд 20 мянгаад хүн амьдарч хот 40 км-ийн урт талбайг эзэлж байжээ. Тэдний омгийнхон сапотеки нэртэй байсан юм. Тэнд тансаг байр сүм барьж, уулын болортой ажиллан алтаар гайхалтай гоёмсог эдлэл хийж чаддаг байсан аж.
Монте-Альбаны бунхан онцгой анхаарал татсан ба чулуугаар өрөн дээрээс нь том чулуун дээврээр дарсан байв. Тэдний бунхан ханын гоё зурагтай алтан эдлэлээр дүүрсэн байлаа. Тэднээс анхны бунханг 1931 онд олсон ба 1932 оны энэ өдөр Альфонсо Касо бунханд оржээ. Тэрээр 800 жилийн турш хүний гар хүрээгүй асар их олзыг олсны дотор Шипе ба Тотака бурхадын баг байсан юм. Багийн хамар ба хацрыг хүний арьсаар татан бүрсэн байлаа. Тэнд дэгжин гоё эдлэл, чимэглэл нэрлэхийн аргагүй олон байлаа.
Монте-Альбаны хамгийн таавар болсон олдвор нь болор гавал юм. Дэлхийн хамгийн хатуу эрдэсээр түүнийг урласан байсан ба эрдэмтэд судлаад гавлын ясыг эрүүнийх нь хамт нэг бүтэн болороор зорж хийсэн гэж үзэв. Уулын болорыг зөвхөн алмазаар л зүсч янзалдаг сапатеки тэр материалтай ажиллаж чадсан нь таамаг хэвээр байгаа юм.
Нью-Йоркт НҮБ-ын төв байр нээгдэв
1951 он: Одоогоос 60 жилийн өмнө НҮБ-ын төв байрны албан ёсны нээлт болсон байна. Нью-Йорк хотноо 1949 оны аравдугаар сарын 4-нд уг байрны суурийн анхны чулууг тавьсан юм. НҮБ-ын ажлын үндсэн хэсгүүдийн албан ёсны байрны цогцолборуудаас уг байр бүрэлддэг. Түүний зураг төсөл дээр дэлхийн шилдэг уран барилгачид ба мэргэжилтнүүдуригдан ажиллажээ. Тэр ажлын хэсэгт Николай Басов (ЗХУ), Макс Абрамович (АНУ), төлөвлөлтийн захирал, Оскар Нимейер (Бразили), Владимир Бодянский (Франц), зөвлөх инженер, Эрнст Кормье (Канад), Уоллес К. Гаррисон (АНУ), ерөнхий архитектор, Шарль И. Ле Корбюзье (Франц), Свен Маркелиус (Швед), Г. А. Свайё (Австрали), Лян Сэ Чэн (Хятад), зөвлөхүүд: Энтони Антониадэс (Грек), Мэтью Новики (Польш) ба Эрнест Вайсман (Югослав) нар орсон байлаа. Ажлын хэсэг 50 янзын зураг төсөл бүтээгээд эцэст нь Ле Корбюзьегийн санааг авсан байв. Байр янз бүрийн стилийг үзүүлэх ёстой байсан ба дууссаныхаа дараа Манхэттен дэх хамгийн орчин үеийн уран барилгын цогцолбор гэж тооцогдож байлаа. НҮБ-ын 167 метрийн өндөртэй цогцолборыг босгоход тэд зургаан жилээ зарцуулжээ. НҮБ нь төв байрнаасаа гадна бүсийн гурван төвтэй. Тэр нь Женевт (Швейцари), Венад (Австри) ба Найробид (Кени) тус тус байрладаг. НҮБ-ын бүтцэд дэлхий даяар 170 орны 61 мянган ажилтнууд ажиллаж байна. Нью-Йоркт тэдний гуравны нэг нь ажилладаг.
байлаа.