Хуурамч дуудлага ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Хуурамч дуудлага ихэсчээ

Шуурхай удирдлагын төвд хуурамч дуудлага олноор ирэх болжээ. Тус төвд өдөрт 600 гаруй дуудлага ирэхэд түүний 100 гаруй нь хуурамч дуудлага эзлэх болсон аж. Гол төлөв хүүхдүүд хуурамч дуудлага өгч, ажил хүндрүүлдэг болжээ. Үүнээс болж, өвдөж шаналсан, мөн цагдаагийнхны тусламж хэрэгтэй байгаа хүмүүст шуурхай тусламж хүргэхэд хүндрэл учруулдаг байна. Тухайлбал, Эрүүл мэндийн тусламжийн 103 утас дөрвөн зэрэг иргэдээс дуудлага хүлээн авах боломжтой. Гэвч энэ дөрвийн аль нэгд хуурамч дуудлага орж ирсэн тохиолдолд дараагийн дуудлага хүлээх горимд шилжиж, цаг алдахад хүрдэг байна.  Тиймээс 101, 102, 103 утас руу хуурамч дуудлага өгч, бусдад садаа болохгүйг Шуурхай удирдлагын төвөөс анхааруулж байгаа юм.

Хуульд зааснаар хуурамч дуудлага өгсөн иргэнд тодорхой хариуцлага тооцохоор заасан байдаг гэнэ. Энэ дагуу Шуурхай удирдлагын төвийнхөн Харилцаа холбооны зохицуулах газарт хандан хуурамч дуудлага өгсөн эзддэд арга хэмжээ авахыг хүссэн ч, одоо хэр нь хариу ирүүлээгүй байгаа юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж