
Өдгөө 29 настай Федерер финалын тоглолтод ердөө ганц удаа давуулалт алдсан бөгөөд форм сайтай байгаагаа харуулж, өрсөлдөгчөө төвөггүй хожжээ. Харин Давыденко хагас шигшээд дэлхийн номер нэг теннисчин Рафаэль Надалийг хожиж, шуугиан тарьсан ба энэ удаад өнгөрсөн жилийн амжилтаа давтаж, финалд шалгарлаа. Харамсалтай нь, шийдвэрлэх тулаанд ялагдсанаар Федерерийн эсрэг нийт 17 удаа тоглож, 15 удаад нь ялагдаад байна.
Надалийн биеийн байдал тааруу байсан боловч тэрбээр нутаг нэгт Марк Лопезтой хосолж, тэмцээний хосын төрөлд Италийн Даниэль Браччиали, Андреас Сеппи нарыг 6-3; 7-6 харьцаагаар хожиж, хосын төрөлд аваргалжээ.
С.Цэлмэг