Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Хацү башё эхэллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 2011 оны тэргүүн башё өнөөдөр Токио хотын алдарт Кокугикан ордонд эхэллээ. Хацү башёд ёкозуна Хакухо М.Даваажаргал тэргүүтэй Монголын 12 сумоч макүүчи буюу дээд зиндаанд зодоглож байна. Уламжлал ёсоор ёкозуна Хакухо хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдах бол озэки Харумафүжи Д.Бямбадорж кадобан буюу 50-иас дээш хувийн амжилт үзүүлэхгүй бол озэки цолоо хураалгах хэмжээнд хүрээд байна.

Башёгийн эхний өдрийн барилдаанд ёкозуна Хакухо комүсүби Какурюү М.Анандтай барилдахаар оноолт таарсан нь энэ өдрийн хамгийн сонирхолтой барилдаан юм. Харин озэки Харумафүжи зүүн жигүүрийн маэгаширагийн хоёр дахь бөх Точиношинтой барилдахаар учраа таарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж