Ховдчууд төсвөө баталжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Ховдчууд төсвөө баталжээ

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, 2001 оны төсвөө 32.4 тэрбум төгрөгт багтаан баталжээ. Өнгөрсөн оныхтой харьцуулахад 5.2 тэрбум төгрөгөөр өссөн аж. Ингэхдээ энэхүү 32.4 тэрбум төгрөгийн 25 хувь буюу зургаан тэрбум төгрөгийг орон нутаг гаргана.  Орон нутаг өөрсдөө ийн төсвийн орлогоо бүрдүүлэх үүрэг хүлээсэн нь санхүүгийн хувьд бие даах хэлбэр лүү шилжиж байгааг харуулна гэж аймгийн удирдлагууд ярьж байна.

Харин энэхүү татан төвлөрүүлсэн хөрөнгөө бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулах аж. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиох тул авто замыг шинэчлэх, өргөтгөх, ногоо хот байгуулах чиглэлээр ажлууд өрнөх гэнэ.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж