Иргэний байгууллага төрийн яамны ажлыг дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Иргэний байгууллага төрийн яамны ажлыг дүгнэжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    НХХЯ-ны хамт олныг “Сурагч” сониноос “Монголын хүүхдийн төлөө” хүндэт өргөмжлөлөөр, Монголын “Саран ээж” нийгэмлэгээс “Эх үрсэд ээлтэй байгууллагаар” тус тус өргөмжилжээ.

    Өнгөрсөн онд тус яам хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэх зорилгоор “Хөгжим-Хүүхдийн хөгжилд” төслийг амжилттай хэрэгжүүлж, UBS телевизтэй хамтран “Гэртээ харих зам” зорилтот нэвтрүүлгийг бэлтгэн хүүхдүүдийг хэрхэн нийгэмшүүлж байгаа талаар олон нийтэд хүргэсэн нь дээрх шагналын эзэн болгосон байна.

    Шагнал гардуулах үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “Бид хүнтэй ажилладагаараа бусад яамдаас онцлогтой. Тиймээс ард түмэнтэй илүү ойр ажиллаж, нийгэмд хуримтлагдаад байгаа асуудлын гүнд нь орж ажиллахыг зорьдог. “Хөгжим-Хүүхдийн хөгжилд” төслийг хэрэгжүүлэхдээ бид ямар нэг шагнал, алдар нэр, ашиг хонжоо харсангүй. Хамгийн гол нь хүн бүрийн траншейны гэж хэлдэг хараа хяналтгүй хүүхдүүдтэй ажиллаад үзье, гудамжны гэгддэг хүүхэдгүй болъё” гэдэг зорилгыг тавьж төслөө хэрэгжүүлсэн нь олон хүнд хүрч, бидний төсөөлж байгаагүй үр дүнг авч ирсэнд баяртай байна. Гэхдээ энэ бол эхлэл. Цаашид нийгэмд тулгараад байгаа асуудлаар ашиг хонжоо, нэр алдар харалгүйгээр нэг нь дуугарч байхад нөгөө нь дэмждэг, бодитой үр дүнтэй ажлуудыг хамтын хүчээр хийх хэрэгтэй байна хэмээн онцлон хэлсэн.

    Монголын “Саран ээж” нийгэмлэг энэхүү саналыг дэмжээд төрийн яамдаас анх удаа “Эх үрсэд ээлтэй байгууллагаар” шалгарч олон хүүхдүүдийн ирээдүйн амьдралыг гэрэл гэгээтэй болгож, бусдыг уриалан дуудсан ажлаа улам өргөжүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхэд амжилт хүсэв.

    Б.СҮРЭН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж