Захирлууд давж заалдана

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Захирлууд давж заалдана

“БНСУ-д ажилд зуучлан, виз гаргаж өгнө” хэмээн иргэдийг  залилсан  хэргээр шүүгдсэн “Бизнес Пойнт” компанийн хуулийн зөвлөх Ч.Оюунцэцэг, “Азийн нөхөрлөлийн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Оюунгэрэл нарын долоон хүн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, нийслэлийн Шүүхэд давж заалдах хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт  гаргасан байна. Тэдний хэргийг  Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж,  Ч.Оюунгэрэлд 13 жил, “Скарпи “ компанийн захирал С.Наранцэцэгт 12 жил, “Бизнес Пойнт” компанийн захирал Г.Мөнхбаясгаланд арван жил тус тус оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан билээ. Тэд 500 гаруй иргэнээс 1-3,5 сая төгрөг хууран мэхлэх замаар авч, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан гэдгээр шүүгдсэн юм.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж