Охидын биеийг үнэлүүлсэн хэргийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Охидын биеийг үнэлүүлсэн хэргийг шүүнэ

Насанд хүрээгүй зургаан охиныг хил дамнуулан биеийг нь үнэлүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдсан эгч, дүүсийн хэргийн  анхан шатны шүүх хурал  Чингэлтэй дүүргийн шүүхэд  ирэх  даваа гаригт болно. Шүүгдэгч Н.Атартуяа, Н.Атархишиг, С.Энхжаргал нар 2009 онд БНХАУ-ын Эрээн хотод монгол хоолны газарт зөөгчөөр ажиллуулна хэмээн 16-17 насны зургаан охиныг хууран мэхлэж, Эрээн хотод аваачин биеийг нь үнэлүүлсэн гэдгээр  шалгуулжээ. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан дээрх гурван шүүгдэгчдэд эрүүгийн хуулийн 113.3 буюу бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож ашиг олох зорилгоор насанд хүрээгүй хүнийг биеийг нь үнэлүүлсэн гэх  зүйл ангиар буруутгаж байгаа юм.

 

Н.Түвшин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж