Д.Цогтбаатар Лондонгоос иржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар Лондонгоос иржээ

Өнгөрсөн долоо хоногт болсон Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцын шүүх хуралд оролцсон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар өчигдөр орой эх орондоо ирсэн байна. Түүнийг  энэ сарын 5-ны өдөр  Лондонд болсон шүүх хуралд оролцоогүй, онгоцноос хоцорсон гэсэн мэдээлэл зарим сонин, хэвлэлээр гарсан. Харин тэрбээр “Шүүх хуралд оролцсон”  гэсэн хариулт өгч байна.  Манай улсын иргэн  дипломат ямба эрхтэй Б.Хурцыг  саатуулсан Лондонгийн эрх бүхий албанынхан  ирэх долоо хоногийн лхагва гаригт  батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэхээр тогтжээ.

Н.Түвшин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж