Аялал жуулчлалын зургаан бүстэй болно

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын зургаан бүстэй болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ийм ажлыг өрнүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын яам санаачлаад байна. Одоогийн байдлаар аялал жуулчлалын шинэ хууль болон үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлуулахад бэлэн болжээ. Хууль, хөтөлбөр хоёулаа зэрэг батлагдсанаар Монголд жуулчлалын зургаан бүсийг байгуулах ажил эхэлнэ. Энэ тухай үндэсний хөтөлбөрт тусгасан аж.

    Монгол Улс аялал жуулчлалын зургаан бүстэй болсноор бүс тус бүрд тухайн нутгийн ард түмний соёл, ёс заншлыг харуулсан цогцолборуудыг барьж байгуулах ажээ. Хөтөлбөр батлагдсаны дараа тус цогцолборууд хаана баригдах тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг гаргах гэнэ.

    Б.СҮРЭН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж