
Зах зээлийн нийт үнэлгээ 39.0 тэрбум төгрөгөөр буюу 2.8 хувь өсч, 1 их наяд 412.9 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Адуунчулуун /36.3 хувь/, УББҮК /18.8 хувь/, Мах импекс /16.7 хувь/, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Монгол шир /14.3 хувь/, Бөөний худалдаа /13.3 хувь/, Хай би ойл /5.6 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 46 үнэт цаас арилжигдсанаас 18 үнэт цаасны ханш өсч, 11 үнэт цаасны ханш буурч, 17 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Женко тур бюро /981.6 мянган ширхэг/, Хөх ган /389.9 мянган ширхэг/, Хай би ойл /65.5 мянган ширхэг/ зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр БиДиСек /129.3 сая төгрөг/, Женко тур бюро /87.3 сая төгрөг/, АПУ /74.4 сая төгрөг/ зэрэг ХК-ийн үнэт цаас арилжаалсан байна.