Тогтоолын төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Тогтоолын төсөл өргөн барив

Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч баасан гаригт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьжээ. Манай орны гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэхийн сацуу эдийн засгийн хурдтай хөгжлийн шинэ гараанд тулж ирээд байгаа энэ үед гадаад харилцааны үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах шаардлагатай уялдуулан энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэнэ.

Гадаад бодлогын үзэл баримтлалд улс орны гадаад орчны өөрчлөлт болон дотоодын шинэ зорилттой холбоотой зарим заалтыг нэмж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэх хүрээнд найруулгын зарим өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.

Б.Манд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж